Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Мэдээлэл


нийт 84

хяналт шалгалтыг зохион байгууллаа.

2025-04-18 85
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн цайны чанар, хүртээмж, эрүүл ахуйн стандарт, Хүүхдийн Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, амт, эрүүл ахуйн стандарт, Хүнсний дэлгүүрүүдийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргах, Үнийн ил тод байдал, бараа бүтээгдэхүүний хаяг, шошго байгаа эсэхэд хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН НАР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

2025-03-27 135
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор 03 дугаар сарын 27-ны өдөр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан бөгөөд сумын ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН хамрагдлаа.

АЛТАНШИРЭЭ СУМЫН 4 БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2025-03-21 102
АЛТАНШИРЭЭ СУМЫН 4 БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. ✒️ Алтанширээ сумын 4 багийн иргэдийн нийтийн хурал болж нийт 342 иргэн оролцож багийн иргэдийн нийтийн хуралдааны дарга, багийн Засаг дарга нарыг сонгож баталлаа. -Сумын ИТХ-ын ажлын албаны зүгээс хурлаа хийж байгаа багуудад дээр очиж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зохион байгуулалтын арга хэмжээнд нь тусламж дэмжлэг үзүүлэн ажиллалаа. ✒️ Тус хуралдаанаар багийн иргэдийн нийтийн хуралдааны даргад: 1-р багт Б. Алтантуяа 2-р багт Б. Майнбаяр 3-р багт Х. Азбаяр 4-р багт Л. Мөнх-Ертөнц ✒️ Багийн Засаг даргаар: 1-р багт Т. Гэгүүн 2-р багт Т. Хурбаяр 3-р багт У. Лхасүрэн 4-р багт М. Мөнхтулга нар олонхын саналаар сонгогдлоо. Ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон та бүхэнд төр түшилцэх хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд нь амжилт хүсье

Гал түймрийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг

2025-03-10 162
Хаврын улирал эхэлж цаг агаарын хуурайшилт ихсэж байгаатай холбогдуулан иргэд, малчид та бүхнийг хөдөө, гадаа явахдаа анхаарал болгоомжтой зорчиж ил гал гаргахгүй байхыг зөвлөж байна. сумын ГХУСАЗСЗ

ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗАХ УУЛЗАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

2025-02-11 157
ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗАХ УУЛЗАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

ТӨЛӨӨЛӨГЧ НАР ТОЙРОГТОО АЖИЛЛАЛАА.

2025-01-29 132
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сарангоо болон 1,2,3-р тойргийн төлөөлөгч нар иргэд сонгогчидтойгоо уулзаж, ээлжит 3 дугаар хурлаар батлагдсан тогтоол шийдвэрүүдээ танилцуулан, цаг үетэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэхээр нэгдсэн тойролт зохион байгууллаа. Уулзалтаар өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал, хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВЧ БАЙНА.

2025-01-27 141
Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын татварын албанаас татварын хууль, тогтоомжийн шинэчлэлд оруулах саналыг орон даяар 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр авч байна. Татвар төлөгчид та бүхэн саналаа өгнө үү. Татварын хууль, тогтоомжийн шинэчлэлд саналаа өгсөн татвар төлөгч танд баярлалаа.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

2025-01-14 135
Алтанширээ суманд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Төрийн албан хаагчдийн нэгдсэн сургалт зохион байгуулагдаж, Магистр, Төрийн захиргааны болон боловсролын удирдлагын менежер, арга зүйч Г.Тунгалагтуяа Хувь хүний үнэ цэнэ, байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ХАСХОМ бөглөх талаар мэдлэг олгох сургалт орсон бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, төлөөлөгчдийн төлөөллөөс хамрагдлаа.

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 33 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ ӨРТӨӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-01-13 125
Үндсэн хуулийн мэдлэг олгох сургалт, эрх зүйн өртөө, монгол бичгийн өртөө, танин мэдэхүйн өртөө, шагайн наадгайн өртөө, оньсон тоглоомны өртөө, музейн өртөөгөөр 6 багийн 48 иргэн аяллаа. Өртөө тэмцээнд Чулуунгишгэр баг тэргүүн байр, Хаяа баг дэд байр, Зараа баг гутгаар байрыг тус тус эзэллээ.

Санхүүчдийн баярын мэнд хүргэе.

2024-12-05 708
Байгууллагынхаа төсөв санхүүг тооцоолон суудаг нягтлан бодогч нартаа болон санхүүгийн албаны нийт ажилчдадаа санхүүчдийн баярын мэндийг хүргэе.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-29 174
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан удирдамжийн дагуу дараах чиглэлийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 100 жилийн ойн өдөрт зориулан үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа.

2024-11-26 136
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 100 жилийн ойн өдөрт зориулан үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Уг барилдаанд насанд хүрэгчид 16, 10-15 насны хүүхдийн барилдаанд 12 бөх барилдаж түрүү байрыг сумын заан н.Эрдэнэ-Өлзий, үзүүр бөхийн шагналыг сумын заан А.Гончигжав нар хүртлээ.

"МАЛ МАХ, ХУУЛЬ БУС АН-2024" АЯНЫ ХҮРЭЭНД ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-25 109
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр "МАЛ МАХ, ХУУЛЬ БУС АН-2024" хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу бэлтгэл байдлыг ханган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "МАЛ МАХ, ХУУЛЬ БУС АН-2024" АЯНЫ ХҮРЭЭНД ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2024 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХАН ШАТНЫ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-25 120
Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2024 оны хагас шигшээ тэмцээнд оролцох шатарчныг сонгон шалгаруулах зорилготой сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгууллаа. Тус тэмцээнд шатрын спортоор улсын цолгүй, насанд хүрсэн 6 шатар сонирхогч тойргоор тоглолоо. Нэгдүгээр байр эзэлсэн 1 эрэгтэй, 1 эмэгтэй шатарчинд УИХ-ын даргын гарын үсэгтэй ТАЛАРХАЛ, мөнгөн шагналтай олгосон бөгөөд 1-р байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчин хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

БОД МАЛД ХҮЗҮҮВЧ ЗҮҮХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-22 130
🖋️Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор төв зам дагуу байгаа 3 өрхийн 90 бод малд хүзүүвч зүүх ажлыг сумын ГХУСАЗСЗөвлөлөөс зохион байгууллаа.

ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2024 ОНЫ АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН

2024-11-19 229
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2024 ОНЫ АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

ОРОН НУТГИЙН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ДҮНГЭЭР БАЙГУУЛАГДСАН АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-10-28 347
/2024.10.28/ Алтанширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэлж, 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Алтанширээ сумын 2 дугаар баг буюу 2 дугаар тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Цэдэвдоржийн Ганбатыг сонгож, сумын Засаг даргаар Алтанширээ сумын 2 дугаар баг буюу 2 дугаар тойргоос нэр дэвшиж сумын Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон Баасанжавын Ган-Одыг сонгон аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 29 дэх өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр энэ сарын 10-ны өдөр тохиож байна.

2024-09-05 190
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 29 дэх өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр энэ сарын 10-ны өдөр тохиож байна.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛУУДАД ЭЭЛЖИТ ХЯНАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА..

2024-05-24 255
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих зөвлөлөөс энэ сарын 22-ны өдөр хяналт шалгалтыг дахин зохион байгуулж ажиллалаа. Үүнд: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа наадмын талбайн явц, мөн улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа Соёлын төвийн их засварын ажлын явц, 3*3 сагсны талбайн явцад хяналт хийж ажиллалаа. Наадмын талбайн гүйцэтгэл 80 хувьтай, соёлын төвийн ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай, 3*3 сагсны талбайн гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна. мөн Засаг даргын Тамгын газрын гадна пасад, төв талбайн ажлын гүйцэтгэл 100 хувь хийгдэж хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10261
8481 / 83%
1093 / 11%
333 / 3%
354 / 3%