Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Алтанширээ сумын танилцуулга

2015-03-23

Алтанширээ сум

Алтанширээ сум нь Аймгийн төвөөс 86 км, Улаанбаатар хотоос 450 км-т байрладаг. 7200 кв км нутагтай.
Тус сум нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн Хондогын хошуу гэж олонд алдаршсан ба Хун дуут Чогдон хун тайж гэдэг уртын дуучаараа алдартай. Мөн Хондогын 20 босоо бөх, номч мэргэн гэвш Анги Шагдар зэрэг алдартан төрсөн нутаг.
Энэ суманд Хондогын, Бударын, Зараагийн, Холбоогийн хийд, Дэрсэнэ булгийн хурал зэрэг З хийд, 2 хурал, 25 жасаатай байжээ.
1923 онд Их дулаан уулын хошууны Баян сум,1925 онд Баялаг Мааньт, 1931 онд Зүрх чандмань, мөн Буян гэх мэт нэрлэгдэж байгаад 1934 онд Алтанширээ сум болсон байна. Энэ үед 420 өрх ,1800 гаруй хүн амтай 54000 толгой малтай байжээ.

Тус сум 1957 онд Г.Доржийн санаачилгаар “Саруул  зам” нэгдлийг 31 өрх, 113 хүн, 2009 толгой малтай байгуулж байжээ. Тус нэгдлээс Д.Наваан–Осор анх БНМАУ-ын аварга малчин болсон бол мөн сум нэгдлийн даргаар олон жил ажилласан Д.Даваасамбуу  БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ба энэ нутггийн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Намжилзав, Б.Чимэд, эрдэмтэн Л.Нацагдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяан, Ш.Гүрбазар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б, Догмид, Гавьяат жүжигчин Ж.Ёндонжамц, хүний гавьяат эмч Б.Хэнмэдэхэв, н. Жанцанхорлоо, зохиолч А.Шартолгой, барилгачин Шарбанди нарын олон сайчууд төрөн гарсан.

 2014 оны жилийн эцсийн байдлаар тус сум нь 4 баг, 1282 хүн амтай 111,092 толгой малтай, төсвийн зургаан байгууллагатай. Төвийн эрчим хүчинд холбогдож, үүрэн телефоны бүх оператор нэвтэрсэн. Тус суманд 320 хүүхдийн суудалтай ЕБСургууль, 30 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн Цэцэрлэг, 200 суудалтай Соёлын төв ажилладаг. Энэ суманд хүрэн нүүрс, хайлуур жонш, алт, төмрийн хүдэр, уран зэрэг байгалийн баялаг, нөөц ихтэйгээс гадна газрын тосны хэд хэдэн хайгуулууд хийгдэж байна.

Энэ сумын нутагт байгалийн сайхан Ширийн чулуу, Сэнжит хад, Хүрээ хийдийг холбосон гүнж их зам, Зэл чулуу, Цээлийн тогоо, Дэрсэнэ усны цагаан чулуун хөшөө, хаан хатны бүлш, Могой булаг, Буур мод гэх мэт хүний сэтгэлийг татах үзэсгэлэнт болон түүх дурсгалын газруудтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%