Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Цаг үеийн мэдээ


нийт 16

сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 онд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.

2024-03-20 44
СУМЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА. 🖋️ Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 01 дүгээр хуралдаанаар сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталлаа. 🖋️Мөн мэргэжилтний багийн гишүүд хуралдаж 2024 оны төлөвлөгөөг баталж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа ярилцлаа.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.

2023-03-27 335
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар 1. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт зал ашиг журам хэлэлцэж батлах тухай 2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 7/47, 9/60 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг хэлэлцэх 3. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд хяналт тавих чиг үүрэг бүхий олон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах 4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах 5. Сумын 100 жилийн ойг зохион байгуулах үндсэн ажлын хэсгийг байгуулах 6. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 7. Сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай 8. Бусад асуудал гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
khural.mn

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-02-09 134
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Тус сумын Тойг, Зараа багийн иргэдийн нийтийн хурал 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлаар сумын Засаг дарга хөдөөгийн багуудад тойролтоор ажиллахад гарсан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулав. Мөн иргэд олон нийттэй харилцах ажилтан И-Монголиа апплейкшныг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгсөн. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдэх ажлын танилцуулгыг малчдад тараасан.

Ардчилсан шинэ үндсэн хуулийн 31 жилийн ойг тохиолдуулан "Шагайн наадгай" тэмцээнийг уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгууллаа.

2023-01-13 140
Ардчилсан шинэ үндсэн хуулийн 31 жилийн ойг тохиолдуулан "Шагайн наадгай" тэмцээнийг уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгууллаа. Тус тэмцээнээр алаг мэлхий өрөх, шагай хамах, 5 шагай шүүрэх, асуулт хариулт, морь уралдуулах гэсэн төрлүүдээр явуулж тэргүүн байрыг ЗДТГазар 1 дүгээр байр, Цэцэрлэг 2 дугаар байр ЕБСургууль 3 дугаар байр эзэлж амжилттай оролцлоо.
khural.mn

Эерэг хандлага урам магтаал сошиал аян

2021-09-07 794
ИТХ-аас Эерэг хандлага урам магтаал сошиал аяныг 3 хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд уг аяны зорилго нь Сум орон нутагтаа ихийг хийж бүтээсэн, үр, хойч, нутаг усны нэр хүндийг олонд таниулсан иргэдийг нутгийн иргэд хүүхэд залууст таниулан алдаршуулах зорилготой ажил амжилттай явагдаж иргэдийн хүсэлтээр сарын аян болж өөрчлөгдсөн. Уг ажлыг иргэд маш таатай хүлээж авсан бөгөөд сошиал орчин хар бараан, иргэдийг муугаар талцуулсан нэг нэгнээ муулсан хандлага ихтэй болсныг өөрчилж хэсэг хугацаанд гэрэлтэй гэгээлэг мэдээлэл түгээж бахархал болсон нутгийн иргэдийг магтаж эерэг хандлага түгээж ажиллаж байгаа хуралд амжилт хүссэн хандлага ихтэй байсан. Уг ажлаар Төсвийн байгууллага 20 иос дээш жил ажилласан үйлчилгээний ажилчдыг , 30 аас дээш жил мал аж ахуйгаа өсгөн үржүүлж нийгэмдээ хувь нэмрээ оруулан амьдарч байгаа 4 багийн малчин иргэдийг, мөн нутаг усандаа нэр хүндтэй гавьяат, солёын тэргүүнүүдийг алдаршуулсан билээ.

Алдарт эхийн одон гардууллаа.

2021-07-23 962
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Алдарт эхийн одонг 2021.07.22 ны өдөр гардууллаа. Тус сумын Тойг багийн иргэн Б.Гантуяа, Н.Ундрахзаяа нар Алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнагдаж Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Од, Засаг дарга Н.Бүрэнтэгш нар гардууллаа.

Тэргүүлэгчдийн 08 дугаар Хурал боллоо

2021-07-20 924
Тэргүүлэгчдийн 08 дугаар хурал боллоо. Тус Хурлаар Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Байгаль орчны бодлогын мэргэжилтний хагас жилийн тайлан, Газрын даамлын хагас жилийн тайлан, Иргэний бүртгэлийн ажилтны хагас жилийн тайланг тус тус хэлэлцэж үүрэг чиглэл өгч ажиллалаа.

ИТХ-ын Дэргэдэх Хороодууд хяналт шалгалт хийлээ

2021-07-09 969
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж буй "Төлөөлөгч сонсож байна "7 хоногийн өдөрлөг арга хэмжээ хүнсний дэлгүүрийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд хяналт шалгалт хийн үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч байна.

Боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлангаа тавив

2015-05-29 849
Тус сумын ЕБС-ийн сурагчид "Боловсролын цөм хөтөлбөр"-ийн хүрээнд өөрийн орон нутгийн онцлог, түүх, өв соёлоос судлан суралцаж, мэдсэн сурсан бүхнээ аав, ээж, нутгийн зон олондоо тайлагнах ажлыг Зараа багийн нутагт орших орон нутгийн тахилгат хайрхан "Баянбуурал" овооны тахилгын наадмын үеэр зохион байгуулсан нь иргэд, олон нийтийн сонирхолыг татсан, сонорыг мялаасан, танин мэдүүлэх ач холбогдолтой сайхан ажил боллоо.

ИТХ-ын 13 дугаар хуралдаан боллоо

2015-05-28 673
Сумын ИТХ-ын 13 дугаар хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 11-нд хуралдаж 1.Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв болон төсөвт байгууллагуудын төсөвт тодотгол оруулах тухай 2.ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай 3.Зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай 4.Сум хөгжлийн сангаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, ажлын хариуцлага, сахилгыг сайжруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайлан \сумын Засаг дарга Н. Болдсайханы сонсгол\зэргийг хэлэлцлээ.

Номтой АЛТАНШИРЭЭ аяны хүрээнд "Монголын нууц товчоо"зохиолоор номын чуулган зохион байгуулав.

2015-05-14 704
Тус сумын ИТХ-аас "НОМТОЙ АЛТАНШИРЭЭ" аяны хүрээнд Монголын түүх, өв уламжлал, соёл зан заншлыг судлах, өвлүүлэх зорилгоор "Монголын нууц товчоо" зохиолоор номын чуулган буюу 4 бэрх тэмцээнийг нийт баг байгууллага, иргэдийн дунд зохион байгуулсан нь маш их ач холбогдолтой сайхан арга хэмжээ болов. Тус арга хэмжээнд Тойг баг тэргүүлж ЗДТГ удаалж шагналыг хүртэв.

"АРХИ ТАНЫ АМЬДРАЛД" ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2015-05-14 747
Тус сумын ИТХ, ГХУСАЗСЗ-өөс архины хор уршгийг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Архи таны амьдралд" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт нийт 42 хүн оролцож "Архи таны эрүүл мэндэд нөлөөлөх нь", "Архи таны эдийн засагт нөлөөлөх нь", "Архи таны гэр бүл, үр хүүхдэд нөлөөлөх нь", "Архины хор уршиг нийгэмд нөлөөлөх нь" сэдвүүдээр хэлэлцэж өөрсдийн санал дүгнэлтээ боловсруулан зөвлөмж, уриалгыг бүх нийтэд хандан гаргалаа.

Өглөө, өдрийн дасгалд иргэд идэвх чармайлттай оролцож байна

2015-03-30 659
Алтанширээ сумын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлөөс "Хөдөлгөөн -Эрүүл мэнд" 70 хоногийн аяныг 2015 оны3 дугаар сарын 4-нөөс эхлэн зохион байгуулан эхлээд байна.

"Монгол цэрэг" арга хэмжээ зохион байгуулав

2015-03-25 691
Алтанширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас аймгийн Цэргийн штабтай хамтран сумын нийт иргэд, хүүхэд багачуудад эх орноо хайрлах үзлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаахын ач холбогдол, бахархлыг танин мэдүүлэх зорилгоор "Монгол цэрэг" арга хэмжээг зохион байгуулав.

Сумын ИТХ-ын хороодоос хяналт шалгалт зохион байгуулав

2015-03-23 676
Алтанширээ сумын ИТХ-ын дэргэдэх хороодоос нийт албан байгууллага, аж ахуй нэгжүүд дээр төрийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон

Улаан загалмайн анхан шатны хороо шилдэг хороогоор шалгарлаа

2015-01-30 743
Алтанширээ сумын ИТХ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг Улаан загалмайн анхан шатны хороо нь 2014 оны жилийн эцсийн ажил

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%