Тус сумын ЕБС-ийн сурагчид "Боловсролын цөм хөтөлбөр"-ийн хүрээнд өөрийн орон нутгийн онцлог, түүх, өв соёлоос судлан суралцаж, мэдсэн сурсан бүхнээ аав, ээж, нутгийн зон олондоо тайлагнах ажлыг 5 дугаар сарын 27-нд Зараа багийн нутагт орших орон нутгийн тахилгат хайрхан "Баянбуурал" овооны тахилгын наадмын үеэр зохион байгуулсан нь иргэд, олон нийтийн сонирхолыг татсан, сонорыг мялаасан, танин мэдүүлэх ач холбогдолтой сайхан ажил боллоо. Энэхүү хөтөлбөрийн тайланд тус сургуульд суралцдаг хүүхэд нэг бүр оролцсоноороо онцлогтой болов. Мөн энэ арга хэмжээний ач холбогдлыг өндөрсгөж Б. Дэлгэрсайхан даргатай Аймгийн нутгийн зөвлөл ивээн тэтгэж нутгийн зөвлөлийнхөө үйл ажиллагааг сурталчлах ажлыг давхар зохион байгууллаа.