Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Алтанширээ сумын ИТХ-ын түүхэн танилцуулга

2015-03-26

АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн агуулгаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг /нутгийн удирдлагын тогтолцоог/ шинээр бүрдүүлж зөв төлөвшүүлэх явдал нэн чухал байв. Тиймээс МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдаж бүх шатны ИТХ-ын анхны сонгууль явагдаж 1993 оны эхэн хүртэл УИХ-ын 1992 оны 23 дугаар тогтоолын дагуу  Хурлууд зохион байгуулалтаа хийж Хурлын болон Засаг дарга нарыг томилон тэдгээрийн ажлын албадыг байгуулах ажлаа эхэлсэн билээ.
Анх ИТХ нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 1992-1996 онд орон тооны бус Хурлын Тэргүүлэгчдийн даргатай, орон тооны нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

ИТХ-ЫН ТҮҮХЭН ХУГАЦААНД СОНГОГДСОН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧ, ТЭРГҮҮЛЭГЧИД

ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ИТХ-д сонгогдсон үе үеийн төлөөлөгчид, Тэргүүлэгчид

1992-1994 он

1992 онд болсон ИТХ-ын анхны сонгуулийг шууд бусаар сонгох замаар зохион  байгуулжээ. 1992 оны 8 сарын 11,12-нд багийн Иргэдийн нийтийн хурлууд хуралдан баг бүрээс 5, нийт 20 төлөөлөгчийг  сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгож тэрхүү Хурал анхдугаар хуралдаанаа 9 сарын 18-нд Ишзанын Улаанхүүгээр даргалуулан хуралдав.
Тус хуралдаанаас ИТХ-ын орон тооны бус анхны даргаар Цэдэнжавын Бадгаа, орон тооны нарийн бичгийн даргаар Ишзанын Улаанхүү нар сонгогджээ.   

Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр:
Чулуунгишгэр багаас: Н.Гэпилмаа, И.Улаанхүү, Л.Ишдорж, Д.Хүрэлтогоо, Б. Батсүх,
Тойг багаас:Г.Чулуунбаатар, А.Намсрай, Д.Сэдэддансран, Ц.Алтантуяа, Ж.Цэрмаа
Хаяа багаас: Ц.Бадгаа, П.Готовцэрэн, Т.Сансандорж, Ж.Банди,Ж.Санзай,
Зараа багаас: Л.Гомбожав, Ц.Дэмбээ, Б.Сугардорж, Б.Найдансүрэн, Б.Мягмаржав нар, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Н.Гэпилмаа, И.Улаанхүү,Б.Сугардорж, Б.МягмаржавТ.Сансандорж нар тус тус сонгогдсон байна.

1994-1996 он

1994 оны 9 сард БИНХ-уудаас баг тус бүр дээр 5 төлөөлөгч сонгогдож 9 дүгээр сарын 19- нд сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдсан байна.  
1993 оны 3 сарын 26-нд хуралдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Алтанширээ сумыг хөгжүүлэх бодлого боловсруулах комиссыг томилж  ажилд нь оруулж байж. Энэхүү комисс 2 сар гаруй хугацаанд ажиллаж анх сумыг хөгжүүлэх 1993-2000 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг баталжээ.
Энэ бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр Ц.Гочоо, Ц.Бадгаа, Л.Ишдорж нар сонгогдов. Сумын ИТХ-ын орон тооны бус даргаар Л.Ишдорж, орон тооны нарийн бичгийн даргаар Д. Улаанхүү, ИТХ-ын  төлөөлөгчөөр
Тойг багаас: Г.Чулуунбаатар, Б.Ишзана, Ж.Бямбадорж, Ж.Энэбиш, Б.Нэргүй
Зараа багаас: Б.Найдансүрэн, С.Лхагва, Ц.Гочоо, Б.Сугардорж, Б.Улаанхүү,
Хаяа багаас: П.Готовцэрэн, Ц.Бадгаа, Ч.Адьяа, Т.Сансандорж, Л.Ишдорж
Чулуунгишгэр багаас: Б.Батсүх, И.Улаанхүү, Д.Улаанхүү, Ж.Осоржамаа, Н.Гэпилмаа  
Тэргүүлэгчээр: Л.Ишдорж, И.Улаанхүү, Б.Найдансүрэн, Б.Сугардорж, Д.Улаанхүү, Н.Гэпилмаа, Б.Нэргүй нар сонгогдон ИТХ-ын байнгын, тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байв.

1996-2000 он

1996 оны сонгуулийн өмнөхөн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль батлагдаж уг хуулиар сонгуулийг хоёр тогтолцоог хослосон аргаар явуулсанаар Хурлын төлөөлөгчдийг тойргуудад нэр дэвшүүлэн тус суманд 15 тойрог байгуулагдаж сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 1996 оны 10 дугаар сарын 25-нд хуралдаж нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч батлав.
Энэхүү сонуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Л.Ишдорж сонгогдсон байна. 
Сумын ИТХ-ын анхны орон тооны даргаар Ц. Гочоо/МАХН/, орон тооны бус нарийн бичгийн даргаар Б.Мягмаржав Ц.Бадагаа, А.Цэцэгдарь нар ажиллав.
ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас Л.Ишдорж, Ц.Бадагаа, Ц.Гочоо, Б.Мягмаржав, Д.Улаанхүү, Ж.Осоржамаа, Ж.Цэндсүрэн, Н.Гэпилмаа, Г.Чулуунбаатар, Ж.Дамдинсүрэн, Н.Гүндэгмаа,  Ардчилсан холбоо эвслээс Б.Сугардорж, Б.Найдансүрэн, Ч.Ариунжаргал, Ц.Сарантуяа нар, Тэргүүлэгчээр Ц.Гочоо, Ц.Бадгаа, Б.Мягмаржав, Б.Сугардорж, Ч. Ариунжаргал нар  тус тус сонгогдон ажилласан байна.

2000-2004 он

2000 оны 8 дугаар сард өмнөх сонгуулийн хуулинд томоохон  нэмэлт өөрчлөлт  оруулж сонгуулийг мажоритар /сонгогчдын олонхийг төлөөлөх зарчим/ тогтолцоогоор шууд сонгох замаар явуулсан билээ. Энэ сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2000 оны 10 дугаар сарын 19-нд хуралдаж Хуралдааныг төлөөлөгчдийн хамгийн ахмад настай С.Содномпил удирдсан байна. Сумын сонгуулийн хорооны дарга Б.Найдансүрэн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн  эрхийг зөвшөөрүүлэхээр  хуралд асуудал оруулан батлуулав.
Нийт сонгогчдын 87,76%-ийн саналаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр МАХН-аас нэр дэвшигч Лувсангийн Ишдорж сонгогджээ.  
ИТХ-ын даргаар Цэдэнжавын Бадгаа\МАХН\, 2004 оноос ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг орон тооны болгоход Мажигийн Үнэнсанаа ажиллаж эхлэв.
ИТХ-ын төлөөлөгчөөр: МАХН-аас Б.Баатар, Ц.Наташа, Б.Алтантуяа, Ж.Дамдинсүрэн, С.Содномпил, С.Дашзэвэг, Ц.Бадагаа, Н.Гэпилмаа, Б.Батсүх, Ж.Цэнсүрэн, Ц.Наранзул, Н.Тэрбиш, Н.Гүндэгмаа, Д.Улаанхүү, Ардчилсан холбоо эвслээс Б.Сугардорж нар, Тэргүүлэгчээр нь Ц. Бадгаа, Д.Улаанхүү, Б.Батсүх,Ц.Наранзул, Н.Гүндэгмаа нар тус тус сонгогджээ.

2004-2008 он

2004 оны 11 дүгээр сарын 5-нд анхдугаар хуралдаанаа зарлан хуралдуулж Хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Д.Улаанхүү удирдав. Сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулав.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас Ц.Гочоо, АН-аас Дэрэмийн Хүрэлтогоо нар нэр дэвшиж  сонгогчдын 78,73%-ийн саналаар Ц.Гочоо сонгогдов. ИТХ-ын даргаар Дашийн Улаанхүү, нарийн бичгийн даргаар М.Үнэнсанаагийн оронд /2006 оны 7 дугаар сараас/ Л.Цэцэгдарь ажилласан байна. МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Ц.Бадгаа, Д.Улаанхүү, Ц.Гочоо, Ц.Наранзул, М.Үнэнсанаа, С.Эрдэнэчулуу, Ц.Алтантуяа, Б.Алтантуяа, Г.Чулуунбаатар, С.Энхбаатар, Д.Хатанбаатар, Н.Оюунцэцэг, Д.Батчулуун, Л.Чинбат, Ардчилсан намаас Б.Сугардорж нарын бүрэн эрхийг зөвшөөрөв.
Энэ бүрэн эрхийн хугацаанд Д.Улаанхүү, Ц.Гочоо, Д.Батчулуун, Ц.Бадгаа, Ц.Наранзул нарыг Тэргүүлэгчээр сонгон ажиллуулав.
ИТХ-ын төлөөлөгч Ц.Бадгаа шилжсэн учир оронд нь Тэргүүлэгчээр Б.Сугардорж, төлөөлөгч М.Үнэнсанаагийн оронд Г. Саранцэцэг нар нөхөн сонгогдсон байна.

2008-2012 он

2008 оны 11 дүгээр сарын 11-нд анхдугаар хуралдаанаа хуралдуулж анхдугаар хуралдааныг Ч.Адьяа удирдан явуулав. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид МАХН/МАН/-аас Улаанмаамын Эрдэнэбаяр, Ардчилсан намаас Дэрэмийн Хүрэлтогоо нар нэр дэвшсэнээс Д.Хүрэлтогоо сонгогчдын олонхийн саналаар сонгогдов.
ИТХ-ын даргаар Цэвээний Наранзул, нарийн бичгийн даргаар Б.Найдансүрэн 2010 оноос эхлэн ажиллав.ИТХ-ын Төлөөлөгчөөр  Ц.Гочоо, Д.Улаанхүү, Ц.Наранзул, Р.Наранцэцэг, Т.Ганганмаа, Ч.Адьяа, Б.Гандимаа, Н.Оюунцэцэг,
Л.Мөнх-Ертөнц, И.Эрдэнэцэцэг, Л.Чинбат, Б.Алтанчимэд, А.Дааганчулуу, Ардчилсан намаас Ж.Мягмар, О.Бямбасүрэн нар, Тэргүүлэгчээр Ц.Наранзул, Д.Улаанхүү, О.Бямбасүрэн, Р.Наранцэцэг, Т.Ганганмаа нар тус тус сонгогдон ажиллав.

Энэ удаагийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан ИТХ нь сумыг 2012 он хүртэл хөгжүүлэх ”Хөгжлийн хөтөлбөр”, “2010-2015 он хүртэлх Боловсон хүчний бодлогын хөтөлбөр”, ХАА-г 2010-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, Сумын ИТХ-ын “2010-2013 он хүртэлх стратеги”, Зорчигч тээврийн үйлчилгээний журам, Орон нутгийн 9 гайхамшиг, орон нутгийн бэлгэ тэмдэг, сүлд дууг ёсчлон батлах, “Говийн залуучууд” орон нутгийн дэд хөтөлбөр, “Хүүхэд хөгжил хамгааллын дэд хөтөлбөр”, “Ядуурлыг буруулах стратеги” гэх мэт томоохон асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргаж байв. Мөн  “Төлөөлөгч-Сонгогчдын өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Сумын ИТХ-нь жил бүр “Оны шилдэг төлөөлөгч”-ийг шалгаруулах журмыг баталснаар 2012 онд “Оны шилдэг төлөөлөгч”-өөр Дашийн Улаанхүү, 2013 онд Базарын сугардорж нар шалгарч байв.
Сумандаа анх удаа Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Мөрөн, Баян-Овоо, өөрийн аймгийн Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Сайхандулаан, Даланжаргалан, Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, БИНХ-ын дарга нарыг хамруулсан томоохон хэмжээний  “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах нь” зөвлөлгөөнийг аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулж байсан нь нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал алхам болж байжээ.

2012-2016 он

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулинд өөрчлөлт орж ИТХ-ын ээлжит сонгууль явагдан Аймгийн ИТХ-д МАН-аас Батдоржийн Жаргалсайхан, АН-аас Батдоржийн Цэрэндорж нар өрсөлдөж сонгогчдын  олонхийн саналаар Б.Цэрэндорж ялалт байгуулж аймгийн Хурлын төлөөлөгч болов.
Тус бүрэн эрхийн хугацаанд сумын ИТХ-ын даргаар Цэвээний Наранзул ахин сонгогдож, нарийн бичгийн даргаар  Балчингийн Найдансүрэн үргэлжлүүлэн ажиллаж байна.  Тэргүүлэгчээр  МАН-аас Ц. Наранзул, Д.Хатанбаатар, Д.Төгсжаргал, С.Энхбаатар, Н.Ганболд, М.Баасанжав, А.Гүндэгмаа, Н.Баярсайхан нар тойрогт нэр дэвшин, намын авсан саналаар МАН-аас Ц.Гочоо, Б.Мягмаржав, Ардчилсан намаас Ж.Мягмар, Т.Гантуяа нар тойрогт нэр дэвшин, намын авсан саналаар Б.Сугардорж, Ц.Ганбат, МАХН-аас С.Мягмарсүрэн нар сонгогдов. Төлөөлөгч Ц.Гочоо/МАН/, Ц.Ганбат/АН/ нарын  оронд Б. Гандимаа/МАН/, О. Бямбасүрэн/АН/  нар Намын жагсаалтаар нөхөн сонгогдов.
ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Б. Мягмаржав, АН-ын бүлгийн даргаар Б.Сугардорж нар боллоо. ИТХын Тэргүүлэгчээр Ц.Наранзул, Д.Хатанбаатар, Д.Төгсжаргал, Б.Сугардорж нар ажиллав.

ИТХ-ын  бусад үйл ажиллагааны талаар:
Сумын ИТХ-ын дэргэд Улаан загалмайн анхан шатны хороо давхар ажиллаж 2011,2012, 2013, 2014 онд аймгийн сумдын Улаан загалмайн хороодоос Тэргүүн байрт шалгарч шагнагдаж байв.
МУЗН-ийн 12 дугаар Их Хуралд Тойг багийн малчин МУЗН-ийн Нигүүлсэл алт, мөнгөн медальт Н.Сүхбаатар сонгогдон оролцов.
Тус сумын УЗАШХороо нь "Нигүүлсэл" медальт С.Сэдэддансран/агсан/, Д.Улаанхүү, Н.Сүхбаатар, Я.Батмөнх, Б.Эрдэнпил, Б.Насанжаргал, Б.Өлзийхутаг, Б.Найдансүрэн, Н.Сарангоо, Б.Ням-Осор, Л.Чинбат, Ц.Наранзул, хүндэт донор Б.Батсүх/агсан/, Т.Сиймаа, Т.Буд нарын шилдэг тэргүүний хүмүүсээс   гадна  хүмүүнлэг, нигүүлсэнгүй үйлсийг дэмждэг 52 онцгой гишүүнтэй боллоо. ЕБС дээр Улаан загалмайн "Тусч", "Залуу эмч" клуб ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%