Тус сумын ИТХ-аас "НОМТОЙ АЛТАНШИРЭЭ" аяны хүрээнд Монголын түүх, өв уламжлал, соёл зан заншлыг судлах, өвлүүлэх зорилгоор "Монголын нууц товчоо" зохиолоор номын чуулган буюу 4 бэрх тэмцээнийг нийт баг, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулсан нь маш их ач холбогдолтой, үр дүнгээ өгсөн сайхан арга хэмжээ болов. Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн МНТ-г судлаад зогсоогүй өв уламжлалаа судлах, хөгжүүлэх хүрээнд гэрийн даалгавар, асуулт хариултын тэмцээн, урлагийн шилдэг номерууд, иргэдийн дунд хадгалагдаж байсан эртний эдлэлийн уралддаан явагдав. Тус арга хэмжээнд Тойг баг тэргүүлж ЗДТГ удаалж шагналыг хүртэв.