Алтанширээ сумын Нийгмийн эрүүл мэндийн
салбар зөвлөлөөс "Хөдөлгөөн -Эрүүл мэнд" 70 хоногийн аяныг 2015 оны3 дугаар
сарын 4-нөөс эхлэн зохион байгуулан эхлээд байна. Энэ аяны хүрээнд
хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг зүрх судасны өвчин, таргалалтаас
сэргийлж нийт албан байгууллагад өглөө, өдрийн гимнастик буюу ажлын
байрны дасгал хийж хэвшээд иргэд идэвх чармайлттай оролцож байна. Мөн
энэ аяны хүрээнд 5 сард хийн дасгалын тэмцээн болох юм байна.