Алтанширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас аймгийн Цэргийн штабтай хамтран сумын нийт иргэд, хүүхэд багачуудад эх орноо хайрлах үзлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаахын ач холбогдол, бахархлыг танин мэдүүлэх зорилгоор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйлсэд хүчин зүтгэж, цэргийн алба хааж байсан цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эрчүүдийнхээ дунд “Монгол цэрэг” арга хэмжээ\ сургалт, жагсаалын үзлэг, буудлагын тэмцээн, минжүүлсэн талбай, саадтай болон галтай зурвасуудыг туулах, цэрэг, эх орны тухай Караоке дууны тэмцээн\-г зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Х.Алтанхуяг, Зүүнбаян дахь Ардын армийн 336 дугаар ангийн сургалт хариуцсан офицер, ахмад Амартүвшин нар хүрэлцэн ирж оролцсоноос гадна тус сумын 4 багийн 80 гаруй цэрэг эрс авхаалж самбаа, хүч чадлаа сорин өрсөлдсөнөөс Ц.Оюунтулга ахлагчтай Чулуунгишгэр багийн тамирчин залуус тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, удаах байрт Зараа багийн тамирчин залуус орж шагналыг хүртэв.
Энэ арга хэмжээг жил бүр улам сайжруулан зохион байгуулж хэвшүүлбэл хүүхэд багачуудад цэрэг, Эх орноо хайрлах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдол болно гэж үзлээ.