Тус сумын ИТХ, ГХУСАЗСЗ-өөс архины хор уршгийг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Архи таны амьдралд" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт нийт 42 хүн оролцож "Архи таны эрүүл мэндэд нөлөөлөх нь", "Архи таны эдийн засагт нөлөөлөх нь", "Архи таны гэр бүл, үр хүүхдэд нөлөөлөх нь", "Архины хор уршиг нийгэмд нөлөөлөх нь" сэдвүүдээр хэлэлцэж өөрсдийн санал дүгнэлтээболовсруулан зөвлөмж, уриалгыг бүх нийтэд хандан гаргалаа.