УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ХУРАЛ.МН ИТХ-ын портал, интерактив цахим хуудасны сургалтыг Дорноговь аймгийн ИТХ-аас аймгийн 14 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, ажилтнуудад зориулан Сайншанд хотод Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж байна.Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төлөөлөгчид өөрийн цахим хуудастай болох бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа энэхүү цахим хуудсаар дамжуулан сурталчлах боломж бүрдэж байгаа юм.
