Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж буй "Төлөөлөгч сонсож байна "7 хоногийн өдөрлөг арга хэмжээ хүнсний дэлгүүрийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд хяналт шалгалт хийн үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч байна. Мөн Хурлын Төлөөлөгчид сумын Онцгой комисст 300.0₮-ын мөнгөн тусламж үзүүллээ.