Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ
2024-04-19
2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй Засаг даргын Тамгын газрын гадна талын пасад, гадна төв талбай, наамдын талбайн ажил, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Соёлын төвийн их засварын ажилд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих зөвлөлөөс хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Ажлын гүйцэтгэл 40 хувийн явцтай хийгдэж төлөвлөсөн хугацаандаа бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэв.