Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ
2024-04-25
2024 оны 04 дугаар сарын 24-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 17 дугаар хуралдаан зохион байгуулж ажиллалаа.
Тус хуралдаанаар: 1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдахтай холбогдуулан сонгуулийн хэсэг нэгтгэж байгуулах,
2. Аймаг, нийслэл, сум, дүүгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдахтай холбогдуулан сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо тогтоох тухай
3. Аймаг, нийслэл, сум, дүүгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдахтай холбогдуулан сонгуулийн хэсэг байгуулах,
4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын цалинг шинэчлэн батлах тухай
5. Төсөвт байгууллагуудын эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай
6. Сумын орон нутгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай гэсэн 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.