Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ
2025-05-30
Тойг, Хаяа, Зараа, Чулуунгишгэр багийн иргэдийн нийтийн хуралдаан болж өндөрлөлөө. багийн ИНХ-аар сумын Засаг дарга Б.Ган-Од болон ИТХ-ын дарга Н.Сарангоо нар иргэдэд цаг үеийн мэдээлэл хүргэж, холбогдох мэргэжилтнүүд иргэдэд өөр өөрсдийн чиглэлээр төрийн үйлчилгээг үзүүлж ажилласан. Уг арга хэмжээнд нийт 246 иргэн хамрагдаж мэдээ, мэдээллээр хангагдсан байна. мөн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Дааганчулуун ирж иргэдийн санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.