Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Сэнжит хад

2015-03-23

Дорноговь аймгийн Алтанширээ сумын 9 гайхамшгийн нэг болох Сэнжит хад нь тус сумын Тойг багийн нутагт орших ба аймгийн төвөөс 122 км, сумын төвөөсөө 35 км-т байрладаг. Энэхүү хад нь тус сумын Ширийн чулуу хэмээх хойноосоо урагш хамарласан 15 км урт, 2 км өргөн газрыг эзэлсэн өвөрмөц тогтоцтой, ойр холоос харахад бараа сүртэй арслан мэт хад байхад зарим дээр нь бичигтэй, том, жижиг олон сэнжитэй арав гаруй хадтай газар байдаг.

Олон зуун жилийн тэртээгээс нар салхинд элэгдэн дэлхийд гайхагдах энэ хадны томгийн том сонин үзэсгэлэнт “Сэнжит хад” нь арав гаруй метр өндөрт хэдэн тоны том хадыг өргөн нарийн хоёр  тулгуур дээр уначихмаар тогтон байгааг харахад гайхмаар сонин байдаг. Энэ хадны өнгөт зураг Улсын Драмын театрын олны танхимд хүртэл байрласан байдаг ба 1970 оны үед Оросын “Зөвлөлт холбоот улс” сэтгүүлд, мөн төв орон нутгийн олон сонин хэвлэлд нийтлэгдэж байлаа. Энэ орчмын уулс хад нь өвөлд нөмөр дулаан, зунд сэрүүн сайхан байдгаас гадна энд 7-8 худаг, 18 өтөг бууц, 4-5 ханан хадан хороо байдаг. Сэнжит хад-ыг нутгийн зохиолч М.Чулуун “Байгаль ээжийн цонх “ гэж зүйрлэсэн байдаг. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%