Аймгийн төв Сайншандаас 56 км-т, сумын төвөөс 30 км-т, “Сайн ус”-ны говийн хойно Дэрсэнэ усны дэргэд нэр нь үл мэдэгдэх хүний булш бурхны таг гэмээр, гурав үелүүлэн, хээ угалз товойлгон сийлсэн цагаан гантиг чулуун авдар мэт, газрын хөрснөөс дээш цухайх хэсэг нь 85 см, өргөнөөрөө 48 см, өндрөөрөө 50 см босгосон авдар мэт дурсгалт хөшөө чулуу байдаг. Үүнийг Чингисийн 13 дахь хатан, зарим нь баян пүүсийн эзний охины булш гэдэг. Мөн зарим домгоор лусын эзэн лууны толгой гарч ирэхэд түүнийг дарсан чулуу гэж домог болгон ярьдаг.
Энэ цагаан гантиг чулуунаас 100-аад метрийн зайд Дэрсэнэ булгийн хийд буюу Хондогын хийд гэж нэр нь алдаршсан, 300 гаруй лам ном хурдаг сүм дуган байсан гэдэг. Энд ГАВЖИЙН дамжаа дүүргэсэн лам нар цол хэргэм хүртсэн үедээ “ламд олгодог цар”-ыг энэхүү чулуун авдар дээр тавьж мялаалга ёслол хийдэг байсан гэж Х.Цэдэвдоржийн “Алтанширээгийн тухай” номонд бичсэн байдаг. Мөн бороо орсны дараа морьтой хүн дэргэдүүр нь давхихад газар доор хөндий дуугарч сонсогддог гэнэ. Энэ чулууны эргэн тойронд хөх туйпуу цухуйж үзэгддэг учир түүх судлаачид эрдэмтэн мэргэд судлахад илүүдэхгүй газар юм.
Нэгэн үед усжуулах бригадын залуучууд уг чулуу /цагаан хөшөө/-г гаргах гэж оролдсонд машин техник нь эвдэрч, хүний осол гаргахад хүрсэн учир дахин гар хүрэхээ больсон гэдэг.
Эх сурвалж: Сэтгүүлч, Шавийн Шанзав овогт Дэлэгийн Норов