Алтанширээ сумын ИТХ-ын дэргэдэх хороодоос төлөвлөгөө, удирдамжийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж ЕБС-ийн сурагчдын сурлагын чанар, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар судлахад дотуур байрны хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл анхаарал татаж, тэнд амьдарч буй малчдын хүүхдүүд тасагтаа зөвхөн унтах ор, хичээллэх ширээнээс өөр тавилга хэрэгсэлгүй хүндхэн нөхцөлд сурч, амьдарч байсан нь дүгнэлтэнд тусгагдаж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдсэнээр ИТХ энэхүү асуудалд анхаарлаа чиглүүлж сумын нийт баг, байгууллага, төрийн бус байгуулагууд, аж ахуй нэгж, хувийн хэвшлийнхэн, иргэдийн дунд "ДОТУУР БАЙР-ТУХЛАГ ОРЧИН" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд бүх иргэд, албан байгууллага аж ахуй нэгж идэвх чармайлттай оролцож малчдынхаа хүүхдүүдийн ая тухтай орчинд сайн сурах нөхцөл боломжийг бүрдүүлэн нийт 8 тасагт 14 сая орчин төгрөгийн \ тасаг бүрд зурагт компьютер, ширээ сандал, шкап, тоос сорогч, индүү, ус буцалгагч, хивс, хивсэнцэр, ор дэрний бүтээлэг, хөшиг, тюль, компьютерийн ширээ, номын шүүгээ болон бусад \хөрөнгө оруулалт хийсэн нь малчид иргэдийн талархалыг хүртсэн сайхан арга хэмжээ болсон.Тус дотуур байр аймагтаа төдийгүй улсдаа гайхагдахаар сайхан орчныг бүрдүүлсэн тул аймгийн БСГ-аас сургуулиудын захирлууд, дотуур байрны багш нарын туршлага судлуулах ажлыг зохион байгуулжээ. Одоо хүүхдүүд нь өрөө өрөөндөө зурагтаа үзэж, цайгаа чанаж уун, компьютер, интернэтэд орж тоглох нь тоглож хичээлээ давтан тухлаг орчинд сэтгэл тэнүүн сайхан амьдарч байна. Өмнө нь хүүхдүүд маань үзэж харах юмаар маруухан, гэр орноо санахын зэрэгцээ гадаа гарч шороон дээр барилдан, бөмбөг тоглож сайртдаг байсан цаг үе ард хоцорчээ.