Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Багийн ИНХ-ууд хуралдав.

2015-05-28

Тус сумын ИТХ, ЗДТГ-аас багуудынхаа өдөрлөгийг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний хүрээнд БИНХ-ууд хуралдаж, сум орон нутгийн удирдлагууд, ЗДТГ-ын бүх мэргэжилтнүүд иргэд, малчидтай уулзалт зохион байгуулж орон нутгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, иргэдийнхээ саналыг сонсч, зарим хууль, журмын талаар мэргэжилтнүүд, цагдаагийн хэсгээс сургалт, мэдээлэл хүргэж, иргэдэд эрүүл мэнд, мал эмнэлэгийн болон худалдаа үйлчилгээг хүргэн ажиллалаа. Мөн сумын Улаан загалмайн анхан шатны салбар хорооноос Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт өртсөн айл өрх, хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлэх хандивын аяныг өрнүүлж малчин өрх бүр хандив тусламж өгөхөө  илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%