Тус сумын ИТХ-аас ИТХ-ын нээлттэй ил тод байдал, иргэдийн оролцоог хангах үүднээс "нээлттэй" болон "явуулын" хуралдаануудыг зохион байгуулж хэвшээд байна. Энэ 5 дугаар сарын 10-нд ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаа ЕБС, Соёлын төв, ЗДТГ зэрэг байгууллагууд дээр явуулын байдлаар зохион байгуулж тухайн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг оролцуулан өргөн хүрээтэйгээр хуралдлаа. Энэхүү хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:
1.ЕБС дээр хэрэгжиж байгаа Боловсролын тухай хууль, боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 22 дугаар тогтоолын хэрэгжилтийн байдлын талаар ЕБС-ийн захирал Б. Насанжаргалын илтгэл, сонсгол
2.Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 19 тоот тогтоолын хэрэгжилтийн байдал, үр дүнгийн талаар Соёлын төвийн эрхлэгч Ч. Бямбасүрэнгийн илтгэл, сонсгол
3.Амжилт гаргасан оюутан сурагчдын амжилтыг урамшуулах журмын тухай сумын ИТХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн байдал
4.Олон жил хөдөлмөрлөсөн зарим шилдэг тэргүүний хүмүүсийг Төрийн дээд шагналд тодорхойлох тухай тус тус хэлэлцэж байгууллагуудын ажилтан, албан хаагчдын санал бодлыг сонсч гарсан шийдвэртээ тэдний санаа бодлыг тусган ажиллалаа.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн явуулын хуралдааныг иргэд, олон нийт сэтгэл хангалуун, таатай хүлээж авч өөрсдийнхөө оролцоог бүрэн дүүрэн хангаж оролцож байна.