Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ

"ЭМЭГТЭЙЧҮҮД-НИЙГМИЙН МАНЛАЙЛАГЧ"ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-06-12

Тус сумын ИТХ-аас санаачлан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэйгээ хамтран эмэгтэйчүүдийнхээ нийгмийн манлайллыг сайжруулах, тэдний үйл ажиллагааг дэмжин сурталчлах, идэвхжүүлэх, сэдэлжүүлэх, урам өгөх зорилгоор "ЭМЭГТЭЙЧҮҮД-НИЙГМИЙН МАНЛАЙЛАГЧ"  нэгдсэн чуулганыг зохион байгууллаа.
Энэхүү чуулганд ЕБС-ийн сурагчид баярын илэрхийлэлт өргөж эмэгтэйчүүдийнхээ нэр алдрыг бахархан дурдсанаас гадна Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц. Сарантуяа, аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга П.Долгорсүрэн, аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Энхцэцэг нар урилгаар оролцлоо. Чуулганы ажиллагааг нээж сумын Засаг дарга Н. Болдсайхан үг хэлж, "Монгол эмэгтэйн хатан ухаан" сэдвээр сумын ИТХ-ын дарга Ц. Наранзул илтгэж, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга П. Долгорсүрэн, сумын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Б. Алтанчимэд, эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад багш Н. Тэрбиш нар баяр хүргэж үг хэлцгээлээ.  "Гэр бүлийн  тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам" сэдвээр,  МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц. Сарантуяа лекц уншиж эмэгтэйчүүдтэй ярилцлага зохион байгуулав.  
Чуулганы үеэр   Худалдааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан Зараа багийн ахмад малчин В. Ганжидмаа, Хаяа багийн ахмад малчин Г. Дорж нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал "Худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдэг"-ээр, сумын ИТХ-ын төлөөлөгч Б. Гандимааг МНУХ-ны тэргүүн дээд шагнал "Соёмбо"-оор, МЭХ-ны "Хүндэт тэмдэг"ээр  Холбооны салбарын ажилтан И. Энх-Амгалан, Ширүүн хайрхан ХХК-ны ажилтан Д. Төгсжаргал, Цаг уурын ахмад ажилтан Г. Сумьяа, ЕБС-ийн багш Д. Энхцэцэг, хүүхдийн цэцэрлэгийн нярав Ю. Эрдэнэчулуун,  МЭХ-ны 90 жилийн ойн медалиар Чулуунгишгэр багийн ахмад малчин Б. Оргодол, Зараа багийн малчин А. Ариунбилэг нар шагнагдлаа. Тус чуулаганы хүрээнд  "Бид чадна" эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж цагаан идээний төрлөөр Зараа багийн малчин А. Ариунбилэг, гар урлалын төрлөөр Зараа багийн малчин Я. Пүрэвжал, хүнсний бүтээгдэхүүний төрлөөр Чулуунгишгэр багийн иргэн П. Саранчимэгийн бүтээл, МАА-н гаралтай бүтээгдэхүүний төрлөөр Зараа багийн малчин Д. Мөнхцэцэг  нар тус бүр тэргүүн байр эзэлж Алтан медалийн эздээр тодорлоо. Өдөр нь зөвхөн эмэгтэйчүүд оролцсон Гар бөмбөгийн тэмцээн болж Чулуунгишгэр, Зараа багийн тамирчин эмэгтэйчүүд 1,2 дугаар байр эзлэв.
Мөн "Хүүхдийн төлөө- ЗА" арга хэмжээг зохион байгуулж хүүхдийг тоглоомоор  дамжуулан хөгжүүлэх, цэцэрлэгийн тоглоом наадгайг нэмэгдүүлэх зорилгоор 2 сая шахуу төгрөгийн  стандартын шаардлага хангасан орос тоглоом наадгай бэлэглэцгээлээ.
Орой нь сумын "ШИЛДЭГ 9 ЭМЭГТЭЙ" шалгаруулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болж  олон нийтийн санал асуулгаар "Шилдэг манлайлагч эмэгтэй"-ээр сумын ИТХ-ын дарга Ц. Наранзул, "Шилдэг бизнес эмэгтэй"- ээр Хоёр овоот ХХК-ны захирал Б. Ариунаа, "Шилдэг хүмүүнлэг эмэгтэй"-ээр өндөр настан Т. Сиймаа, "Шилдэг элбэрэлт ээж"-ээр Хаяа багийн малчин Д. Насдорж, "Шилдэг эелдэг эмэгтэй"-ээр ЕБС-ийн багш Б. Алтанчимэд, "Шилдэг оюунлаг эмэгтэй"-ээр ЕБС-ийн багш Н. Оюунцэцэцэг, "Шилдэг авьяаслаг эмэгтэй"-ээр ЗДТГ-ын НБ-ын мэргэжилтэн Э. Шинэчимэг, "Шилдэг гоо бүсгүй" ээр ХААН банкны эрхлэгч Б. Золбаяр нар тодорч шагнагдлаа.
Чуулганы төгсгөлд сумынхаа нийт эмэгтэйчүүдэд хандсан уриалгыг гарган баталцгааж энэхүү чуулган хүн бүрийн сэтгэлд хоногшсон сайхан арга хэмжээ болж өндөрлөв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%